Балчир үрийн тань цахиур ихэвчлэн 6 сартайд нь цухуйх бөгөөд их бага завсарлагатайгаар дараалан ургасаар 3 настайд нь 20 шүүн шүд нь бүрэн бүрэлдхүүнээ гайхуулах вий..
Ихэвчлэн эхлээд дээд дараа нь доод цахиур болон хажуугийн шүд, дараа нь доод-дээд араа, хамгийн сүүлд нь соёо нь цухуйна.
Шүд цухуйх дэс дараа, ургаж гүйцэх хугацаа нь хүүхэд бүрийнх адилгүй бөгөөд удамшилзүй, Д амин дэмийн хангамж зэрэг нөлөөлөх хүчин зүйл олон бий.
Шүдэлж эхлэхэд балчир үрийн буйл нь улайж, зузаарсан, ам руугаа зааж гингэнэх, юм болгоныг хазах, шүлс нь их хэмжээгээр урсах тул эцэг эхчүүд амархан анзаардаг.
Хажуугийн шүд болон араа цухуйхын өмнө буйл улайж, зузаарсан байдаг бол үүдэн шүд цухуйхад нэг их анзаарагдахгүй өнгөрөх нь бий.
Нэг шүд цухуйхад ихэвчлэн 2-4 хоног болох ба ихэнх хүүхэд өдөржингөө уйлагнаж, тавгүй унтаж, шөнөдөө амархан сэрж уйлах нь ихэсдэг.
Бага зэрэг бүлээрэх нь ч цөөнгүй. Яг шүдлэлтээс болж халуурдаггүй бөгөөд тухайн үед нь дархлаа нь буурснаас үрэвсэл явагдсны уршиг юм.
Үүнээс гадна хүүхдийн өтгөн шингэрдэг тул бөгс нь улайхад хүргэж болох юм. Иймэрхүү зовиур ганц нэг шүд цухуйх үед илрэх ч шүд ургалтын явц ямар нэг зовиургүй.
Харин араа ургахад үзүүрүүд нь нэг нэгээрээ буйлыг цоолох тул зовиур нь илүү удаан үргэлжилж болох юм.
Хүүхдийн зовиурыг багасгахын тулд эцэг эх ямар арга хэмжээ авч болох вэ?
Ихээхэн тархсан арга бол эмийн сангаас жоргүй авч болох ихэвчлэн ургамлын гаралтай бодис агуулсан сэрүүн чанартай амны гель-ийг буйлэнд түрхэхэд богино хугацаанд өвчнийг намжааж тайвшруулж өгдөг.
Мөн хөргөж болохоор дотроо цэвэр , аюулгүй ус агуулсан хазуур тоглоомуудыг бариулж хазуулснаар хэсгийн өвчнийг намжаахад тус болно.
Өвчин намдаагчийг зөвхөн шаардлагатай үед уулгаж, хэрэглэж болох ба удаан хугацаагаар тогтмол хэрэглэж хэрхэвч болохгүй
Санал болгох зүйлс:
• Устай цагирган хазуур
• Устай амьтны хэлбэртэй хазуур
• Панадол сироп
• Нурофен сироп