(I хэсэг)
Хүүхэд цэцэрлэгт явж эхэлсэн ч өвдөөд гэртээ ихэнхэндээ байх, сургуулийн хүүхэд ханиаднаас салахгүй байх нь олонтаа. Эцэг эхийн хувьд дархлаа нь суларсан байх гэж ойлгоод сайн эмч, тохирох эмийн эрэлд морддог. Хүүхдийн эмч Ю.Староверов эхлээд байн байн ханиад хүрээд байгаагийн учрыг эхлэж ойлгоод дараа нь “дархлааны эм бэлдмэл”-ийн тухай мэдээлэл авах нь зүйтэй гэж үзэж байна.

Зарим хүүхэд ханиад байнга хүрдэг, тэр нь ихэвчлэн хүндэрч 3-6 долоо хоног үргэлжлэх нь байдаг. 3-аас дээш насны хүүхдийн хувьд жилдээ 5-аас дээш удаа, 5-аас дээш насны хүүхдийн хувьд 4-өөс дээш удаа ханиад хүрдэг бол өвчлөмтгий гэж тооцно. Эдгээр хүүхдийн өвчлөлийн хоорондох хугацаа зарим тохиолдолд 1-2 долоо хоногоос хэтрэхгүй байх нь бий. Ийм хүүхдүүд улирлаас хамаарахгүй бараг жилийн турш өвчилдөг.
Хүүхдийн эрүүл мэндийн байдал нь түүний биеийн эсэргүүцэлтэй шууд хамааралтай байдаг. Амьдралын эхний өдрөөс нь эхлэн хэрэгцээтэй бүхнийг нь хангаж, дулаан байранд, нэвт салхилуулахгүй, дулаан хувцас өмсгөж, зөвхөн сайхан цаг агаартай үед гадаа гаргаж, салхитай үед нүүр амыг нь ороолтоор хамгаалж аль бүхнээ хийсэн ч өвдсөөр байх, хөлийг нь норголоо хамраас нь нус, цонхоор салхи орж ирлээ ханиалаа. Нэг иймэрхүү.
Иймэрхүү өвчлөлийн цаад шалтгаан нь амьдралын нөхцлийн өөрчлөлтөд дасан зохицох хүүхдийн төрөлхийн бэлэн байдал, чадвартай холбоотой аж.
Мэдээллийг бэлтгэсэн: Хүрмэн эмийн сан